Saturday, May 10, 2008

Бүлгүүд


Найз сайтууд


Архив


Meta:


Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг Амeрикийн Монголчууд сайхан тэмдэглэлээ.

April 19th, 2007 by admin

Монголын эзэнт гvрэн байгуулагдсаны 800 жилийн ойг Дэлхийн хэмжээнд тэмдэглэн єнгєрvvлэх Монгол улсын санаачилгыг НYБ -aac дэмжсэн билээ.
Амeрикт амьдран суугаа Монголчууд эзэнт гvрэн байгуулагдсаны 800 жилийн ой, их хааныхаа сvлд тахилгыг єнгєрсєн бямба гаригт (8 дугаар сарын 5-нд) Нарлаг Kалифорни мужийн Номхон далайн эрэгт орших vзэсгэлэнт San Francisco хотноо ёслол тєгєлдєр тэмдэглэн єнгєрvvллээ.Уг наадмын eрєнхий зохион байгуулагч М.Батжаргал захиралтай Pacific Marketing компани San Francisco Bay Area-д амьдран суугаа Монголчуудаасаа бvрдсэн “наадмыг зохион байгуулах ажлын групп” байгуулж хамтын хvчээр анх удаа болж буй єргєн хэмжээний наадмыг амжилттай зохион байгуулсныг эхлээд дурдах нь зvйтэй болов уу. Read the rest of this entry »

Posted in Их Монгол 800 | No Comments »

Хүүхдийн Төлөө “ЗА” гэж хэллээ

April 18th, 2007 by admin

Хэдхэн жилийн өмнө л “Холын Амэрик ойртож байна” хэмээн яриж бичицгээдэг байсансан.Тэгвэл өдгөө Амeрик хол биш болжээ.Дэлхийн хамгийн хүчирхэг эл гүрэнд амидран суух монголчуудын мань тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.Нэг үеийг бодвол манайхан “хөл дээрээ” босч ,зохион байгуулалтад орж,янз бүрийн холбоо байгууллага үүсгэн байгуулж,төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохиох болсон билээ.Гэхдээ ихэнх нь /бараг бүгдээрээ гэхэд болох байх/ насанд хүрэгчид,тoмчyyдад зориулсан байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Тэдний ард бидний хойч үе ирээдүй болсон бяцхан хүүхдүүд маань хоцордог нь нууц биш ээ.

Энэ л “цоорхойг” Сан Францисцо хотод байрладаг “Pacific Marketing Company-ийнхан мэдэрч,oлж харж. Read the rest of this entry »

Posted in Mongolian Children's Club | No Comments »